Нэгж хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Алгоритм /6 цаг/
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын 12 жилийн 10-р анги
Зорилго: Алгоритмын талаар ерөнхий мэдлэгтэй болох, түүний төрөл, шинж чанар, дүрслэх хэлбэр, дүрслэх аргууд зэргийг мэдэж, түүнийгээ бодлого бодохдоо ашиглах чадвартай болох
Зорилт буюу хүлээгдэж буй үр дүн:Дараах агуулгыг судалж, цогц чадамжуудыг эзэмшүүлнэ.
Мэдлэг
|
Чадвар
|
Хэрэглээ
|
|
|
|
Агуулга:Агуулгын залгамж холбоо
Өмнө судалсан агуулга
|
Судлах агуулга
|
Цаашид судлах агуулга
|
· Үйлдлийн дараалал
· Объект
· Мэдээллэн загвар
|
· Алгоритмын тухай ухагдахуун
· Алгоритмын шинж чанар
· Алгоритмын дүрслэх аргууд
· Алгоритмын төрөл
|
· Html хэл, вэб програмчлал
· Програмчлал
· Си хэл
|
Аргазүй:Нэгж хичээлийн цагийн төлөвлөлт
Хичээл
|
Ээлжит хичээлийн сэдэв
|
Хугацаа
|
Хичээлийн зорилго
|
I хичээл
|
Алгоритмын тухай ойлголт, түүний шинж чанар
|
40 минут
|
Алгоритмын тухай ерөнхий ойлголттой болох, түүний шинж чанарыг мэдэх, энгийн алгоритмыг бичиж сурах
|
II хичээл
|
Алгоритмын дүрслэх хэлбэр
|
40 минут
|
Алгоритмын дүрслэх хэлбэрийг мэдэх, түүнээс үгээр болон блок-схемийн аргаар бодлого бодож сурах
|
III хичээл
|
Алгоритмын төрөл, шугаман алгоритм
|
40 минут
|
Алгоритмын төрлийг таних, шугаман алгоритмыг жишээн дээр ойлгож, энэ төрлийн бодлого бодох
|
IV хичээл
|
Салаалсан алгоритм
|
40 минут
|
Нөхцөл шалгах алхмыг гүйцэтгэж сурах, бодлогыг энэ төрлөөр бодож сурах
|
V хичээл
|
Давталттай алгоритм
|
40 минут
|
Давталттай алгоритмын жишээг ойлгох, бие даан бодлого бодож сурах
|
VIхичээл
|
Давтлага хичээл
|
40 минут
|
Аливаа бодлогыг боломжтой төрлөөр нь бодож сурах, ойлгосноо бусаддаа заах чадвартай болох
|
Үнэлгээ:
Дүгнэх чадварууд
|
Жишиг даалгавар
|
· Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой алхмуудыг гүйцэтгэж, үр дүнг гаргаж авч чаддаг байх
· Алгоритмын чанар буюу тавигдах шаардлагыг мэддэг байх, шаардлагыг хангасан алгоритм зохиож чаддаг
· Алгоритмыг дүрслэх аргуудыг мэдэх, түүн дотроос үгээр болон блок-схемийн аргаар бодлого бодох чадвартай болох
· Алгоритмын төрөл бүрийг ашиглан бодлого бодож сурах
|
· Алгоритмын чанарыг нэрлэнэ үү?
· Алгоритмыг хэдэн янзаар дүрсэлж болох вэ?
· Алгоритмын гүйцэтгэгч гэж юуг хэлэх вэ?
· Хоол хийх алгоритмын жишээ бичээрэй.
· a,b2 тооны ихийг олох алгоритмыг блок-схемийн аргаар дүрсэл.
· a,b,cталтай гурвалжныг адил талт гэдгийг тогтоо.
|
No comments:
Post a Comment