Tuesday, November 8, 2016

Нэгж хичээл


Нэгж хичээлийн хөтөлбөр

Сэдвийн зорилго: Үйлдлийн дараалал буюу алгоритмыг блок схемийн аргаар дүрслэх мэдлэг, чадвар эзэмших, хялбар бодлогуудын алгоритмыг блок схемээр дүрслэх, тайлбарлах, үр дүнг тооцоолох, үгээр болон блок схемээр илэрхийлсэн алгоритмыг ойлгон, тайлбарлах, тодорхой өгөгдөл дээр биелүүлж, үр дүнг тооцоолох. 
Зорилт:
• Алгоритмын талаарх мэдлэг, чадвараа гүнзгийрүүлж, амьдралд өргөн тохиолддог үйлдлийн дараалал, алгоритмыг төлөвлөх, дүрслэх чадварт суралцах; 
• Алгоритмыг дүрслэх блок схемийн аргын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх; 
• Шугаман алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тайлбарлах; 
• Салаалсан хялбар алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах; 
• Давталттай хялбар алгоритмыг блок схемээр дүрслэх, оролтын тодорхой өгөгдөлд алгоритмыг хэрэгжүүлж, үр дүнг тооцоолох, тайлбарлах; 
• Үгээр болон блок схемээр илэрхийлсэн алгоритмыг ойлгох, тайлбарлах, биелүүлж үр дүнг тооцоолох. 

Хүлээгдэж буй үр дүн:
• Эргэн тойрны мэдээллүүдийг ялган таньж, загварчилж, өдөр тутамд тохиолдох үйл ажиллагааг хялбар алгоритмаар дүрсэлдэг. 
• Алгоритмыг блок схемийн аргыг мэддэг, хялбар үйлдлийн дарааллыг блок схемээр дүрсэлдэг. 
• Хялбар дүрсийн талбай олох, эзлэхүүн, хүрээлж буй шугамын уртыг олох зэрэг бодлогын шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэн биелүүлдэг, үр дүнг тооцоолон тайлбарладаг. 
• Хоёр тооны ихийг олох, өгөгдсөн тоог эерэг сөрөг эсэхийг тодоройлох зэрэг салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэн үр дүнг тайлбарладаг. 
• Бүхэл тоон завсар дахь тоонуудын нийлбэрийг олох, тооны цифрүүдийн нийлбэрийг олох зэрэг бодлогын давталттай алгоритмыг үгээр болон блок схемээр дүрсэлдэг, үр дүнг тооцоолж, тайлбарладаг. 

Ухагдахуун, нэр томьёо:
• Алгоритм: Гүйцэтгэгчийн хийх үйлдлийн дарааллыг түүнд нэгэн утгатай ойлгогдож байхаар тодорхойлж өгснийг хэлнэ. 
• Алгоритмыг дүрслэх блок схемийн арга: Тодорхой тооны геометрийн дүрс ашиглан алгоритмыг дүрслэх арга. 
• Шугаман алгоритм: Үйлдлүүд нь дараалал биелэхээр дүрслэгдсэн алгоритм. 
• Салаалсан алгоритм: Үйлдэл нь нөхцөлөөс хамааран биелж байхаар дүрслэгдсэн алгоритм. 
• Давталттай алгоритм: Алгоритмд нэг эсвэл бүлэг үйлдлийг хэд хэдэн удаа гүйцэтгэдэг алгоритм.




Ээлжит хичээл
(сэдэв)
Цаг
(40мин)
Суралцахуйн зорилт
(сурах арга барил)
Хичээлийн агуулга
1
Үйлдлийн дараалал буюу алгоритмыг блок схемээр дүрслэх.
Шугаман алгоритм
1
•Мэдээллийг боловсруулах үйлдлийн дарааллын төлөвлөх; 
• Шугаман алгоритмын жишээ гаргах; 
• Шугаман алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх; 
• Төлөвлөсөн үйлдлийн дарааллыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох, тайлбарлах.
•Аливаа үйл ажиллагааг төлөвлөн гүйцэтгэх; 
•Шугаман үйлдлийн дарааллыг блок схемээр илэрхийлэх; 
•Алгоритмын үр дүнг тооцоолох.
2
Алгоритм дахь хэмжигдэхүүн. Салаалсан алгоритм
1
• Алгоритм нь оролтын мэдээлэлд боловсруулалт хийж, үр дүнгийн мэдээлэл гарган авах үйл ажиллагаа болохыг ойлгох (оролт, боловсруулалт, гаралт); 
• Салаалсан алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх;
 • Алгоритмд нөхцөл шалгах үйлдэл, нөхцөлт илэрхийллийг бичих, хэрэглэх; 
•Салаалсан алгоритмын жишээ гаргах, дүрслэх; 
•Салаалсан алгоритмыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох.
•Алгоримтын хэмжигдэхүүнийг жишээгээр тайлбарлан харуулах; 
•Салаалсан алгоритмыг дүрслэх; 
• Жиших үйлдэл, логик илэрхийлэл ашиглах; 
•Салаалсан алгоритмын үр дүнг тодорхой жишээн дээр тооцоолох.
3
Давталттай алгоритм
2
• Алгоритмд үйлдлийг давтан гүйцэтгэх; 
• Давталттай алгоритмыг үгээр болон блок схемээр дүрслэх; 
• Давталтын хэлбэрүүдийг мэдэх; 
• Давталттай алгоритмын жишээ гаргах, дүрслэх; 
• Давталттай алгоритмыг тодорхой өгөгдөл дээр биелүүлэх, үр дүнг тооцоолох.
•Давталттай алгоритм буюу бүлэг үйлдлийг давтан гүйцэтгэх; •Давталттай алгоритмын үр дүнг тодорхой жишээн дээр тооцоолох.






Сэдвийн сургалтын арга, үнэлгээ:
 Алгоритм сэдвээр сурагчид алгоритм гэж юу болох, түүнийг блок схемээр дүрслэн илэрхийлэх мэдлэг, чадварт суралцаж эхэлнэ. Тэдний математик болон МТ-ийн хичээлээр мэдэх болсон хялбар бодлогуудад тулгуурлан алгоритмыг блок схемээр дүрслэх мэдлэг, чадварыг олгоно. Бүлэг сэдвийг хэрэгжүүлэхдээ дараах арга зүйн зөвлөгөөг анхаарна. Үүнд: 
• Өмнөх ангид алгоритмыг үгээр илэрхийлэх аргын талаар судалж, аливаа үйл ажиллагааг үгээр илэрхийлэх чадварт суралцсан. Хичээлийн эхэнд сурагчдын алгоритмын болон алгоритмыг үгээр илэрхийлэх талаар мэдлэг чадварын түвшинг тодорхойлно. Сурагчдын мэдлэг, чадварын түвшинг бодитой тодорхойлсноор сурагч нэг бүрийн мэдлэг, чадварын өсөлт өөрчлөлтийг үнэлэх боломж бүрдэнэ. Ингэхдээ:
 - Сурагч нэг бүрийн алгоритмын мэдлэг, чадварын түвшинг бодитой тогтоох, оношлох. Үүний тулд үнэлгээний материалаа сурагчдыг мэдлэг чадварын түвшинг илрүүлж чадахуйцаар боловсруулахад анхаарна. Блумын таксономийн үе шатыг харгалзан боловсруулсан бүлэг сэдвийн үнэлгээний материалын жишээг уг бүлэг сэдвийн “Жишиг үнэлгээний материал” хэсгээс үзээрэй.
- Ийм үнэлгээ нь сурагчдын мэдлэг, чадварын түвшингээр ойролцоо багт хувааж, сургалтыг ялгавартайгаар зохион байгуулах боломж олгоно.
Алгоритм сэдвээр сургалтаа зохион байгуулахдаа багш нь алгоритмын талаарх онолын хялбар ойлголтыг өгч, математик, физик, бусад хичээлээр үзэж судалсан болон амьдралд танил болсон хялбар жишээнд тулгуурлан алгоритмыг дүрслэх аргуудтай танилцуулж, улмаар аливаа үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ерөнхий соёлыг төлөвшүүлэхэд анхаарна. Сэдвийн хүрээнд сонгосон жишээ дасгал, даалгавар, бодлого нь тэдний алгоритмыг мэдэх энгийн өгүүлбэрээр буюу “үгээр илэрхийлэх” мэдлэгийг гүнзгийрүүлэх, түүнийгээ блок схемээр дүрслэх, тэдгээрийг харьцуулах, мөн чанарыг ойлгон ухаарахад чиглэсэн байвал зохино. 
• Хичээлийг зохион байгуулахдаа анги танхимд зохион байгуулна. Компьютерийн лаборатори боломжтой нөхцөлд хялбар алгоритмыг Яст мэлхийн урлан (Turtle Art) программд дүрслэх, дүрс зурах алгоритмыг Paint программд биелүүлэх, тооцоолох алгоритмын үр дүнг Calc (тооны машин), MS Excel программаар тооцоолох зэргээр сурагчдыг ажиллуулах нь хичээлийг сонирхолтой, практик шинжтэй болгоно. 
Хичээлийг багаар зохион байгуулж, хүүхэд хүүхдэдээ туслах, заах, хамтаараа хөгжих боломж олгох талаар анхаарна. Сэдвийн хүрээнд бодож буй бодлогуудыг ямар түвшинд гүйцэтгэж байгааг үнэлэхэд дараах рубрикийг ашиглаж болно.

нэгж хичээл


Нэгж хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Алгоритм    /6 цаг/
Хамрах хүрээ:  Ерөнхий боловсролын 12 жилийн 10-р анги
Зорилго:  Алгоритмын талаар ерөнхий мэдлэгтэй болох, түүний төрөл, шинж чанар, дүрслэх хэлбэр, дүрслэх аргууд зэргийг мэдэж, түүнийгээ бодлого бодохдоо ашиглах чадвартай болох
Зорилт буюу хүлээгдэж буй үр дүн:Дараах агуулгыг судалж, цогц чадамжуудыг эзэмшүүлнэ.
Мэдлэг
Чадвар
Хэрэглээ
  • Алхамуудын дараалал
  • Гүйцэтгэгч
  • Үр дүн
  • Дискрет байх
  • Тодорхой, төгсгөлөг
  • Үр дүнтэй, нийтлэг
  • Аналитик томьёогоор дүрслэх
  • Үгээр дүрслэх
  • Хүснэгтээр дүрслэх
  • Блок-схемээр дүрслэх
  • Шугаман алгоритм
  • Салаалсан алгоритм
  • Давталттай алгоритм

  • Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой алхмуудыг гүйцэтгэж, үр дүнг гаргаж авч чаддаг байх
  • Алгоритмын чанар буюу тавигдах шаардлагыг мэддэг байх, түүнийг хангасан алгоритм зохиож чаддаг
  • Алгоритмыг дүрслэх аргуудыг мэдэх, түүн дотроос үгээр болон блок-схемийн аргаар бодлого бодох чадвартай болох
  • Алгоритмын төрөл бүрийг ашиглан бодлого бодож сурах
  • Цэцэг тарих алгоритм бич.
  • 1. Крантаа нээ 2. Савыг усаар дүүргэ 3. Саваа зуухан дээр тавь. Эцсийн үр дүнд юу гарах вэ?
  • Бодлого бодох алгоритм                           1. Өгөгдөлөө оруул 2. Тодорхой дүрмийн дагуу бодох 3. Хүссэн хариугаа гаргаж авах
  • a,b,c талтай гурвалжны пиреметрийг олох алгоритмыг үгээр болон блок-схемийн аргаар бод.


Агуулга:Агуулгын залгамж холбоо
Өмнө судалсан агуулга
Судлах агуулга
Цаашид судлах агуулга
·         Үйлдлийн дараалал
·         Объект
·         Мэдээллэн загвар
·         Алгоритмын тухай ухагдахуун
·         Алгоритмын шинж чанар
·         Алгоритмын дүрслэх аргууд
·         Алгоритмын төрөл
·         Html хэл, вэб програмчлал
·         Програмчлал
·         Си хэл

Аргазүй:Нэгж хичээлийн цагийн төлөвлөлт
Хичээл
Ээлжит хичээлийн сэдэв

Хугацаа
Хичээлийн зорилго
I  хичээл
Алгоритмын тухай ойлголт, түүний шинж чанар
40 минут
Алгоритмын тухай ерөнхий ойлголттой болох, түүний шинж чанарыг мэдэх, энгийн алгоритмыг бичиж сурах
II хичээл
Алгоритмын дүрслэх хэлбэр
40 минут
Алгоритмын дүрслэх хэлбэрийг мэдэх, түүнээс үгээр болон блок-схемийн аргаар бодлого бодож сурах
III хичээл
Алгоритмын төрөл, шугаман алгоритм
40 минут
Алгоритмын төрлийг таних, шугаман алгоритмыг жишээн дээр ойлгож, энэ төрлийн бодлого бодох

IV хичээл
Салаалсан алгоритм
40 минут
Нөхцөл шалгах алхмыг гүйцэтгэж сурах, бодлогыг энэ төрлөөр бодож сурах
V хичээл
Давталттай алгоритм
40 минут
Давталттай алгоритмын жишээг ойлгох, бие даан бодлого бодож сурах
VIхичээл
Давтлага хичээл
40 минут
Аливаа бодлогыг боломжтой төрлөөр нь бодож сурах, ойлгосноо бусаддаа заах чадвартай болох

 




Үнэлгээ: 
Дүгнэх чадварууд
Жишиг даалгавар
·         Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд тодорхой алхмуудыг гүйцэтгэж, үр дүнг гаргаж авч чаддаг байх
·         Алгоритмын чанар буюу тавигдах шаардлагыг мэддэг байх, шаардлагыг хангасан алгоритм зохиож чаддаг
·         Алгоритмыг дүрслэх аргуудыг мэдэх, түүн дотроос үгээр болон блок-схемийн аргаар бодлого бодох чадвартай болох
·         Алгоритмын төрөл бүрийг ашиглан бодлого бодож сурах

·         Алгоритмын чанарыг нэрлэнэ үү?
·         Алгоритмыг хэдэн янзаар дүрсэлж болох вэ?
·         Алгоритмын гүйцэтгэгч гэж юуг хэлэх вэ?
·         Хоол хийх алгоритмын жишээ бичээрэй.
·         a,b2 тооны ихийг олох алгоритмыг блок-схемийн аргаар дүрсэл.
·         a,b,cталтай гурвалжныг адил талт гэдгийг тогтоо.
 



Thursday, November 3, 2016

нүүр

Алгоритм
Хүн ямар нэг үр дүнд хүрэх ажлыг хийхдээ аль болох хялбар, бага зардлаар үнэн зөв үр дүнг гаргаж хийхийг эрмэлздэг. Жишээ нь: Гэрээс сургуульд очих зам, хувцас өмсөх, олон оронтой тоо нэмэх, хасах, анчин чоно, ямаа, байцааг голоор гаргах, самбар арчих гэх мэт үйлдлийг хийхдээ зөв, хялбар аргыг сонгодог. Тухайлбал хүн болгон өглөө босоод хувцаслахдаа өөр өөрийн тогтсон дэс дарааллыг баримталдаг. Байгаль дахь төлөвүүд хүртэл тодорхой зөв дараалалд байдаг. Мөн бодисын хий, шингэн, хатуу төлөв гэж байдаг. Зарим бодис нэг төлөвт дандаа байдаг бол зарим нь нэг төлөвөөс нөгөөд хувирдаг. Жишээ нь: гол мөрөн хөлдөж мөс болох, эргээд хайлж ус болох, ус ууршиж уур болох, ган төмөр хайлах, мод зун ногоорч, намар шарлах, мод нүүрс шатаж утаа, хөө, үнс, тортог болох гэхмэтчилэн олон төлөвүүдийн дараалал байдаг. Өдөр /өглөө, бага үд, үд, их үд, орой/, хоног/өглөө, өдөр, үдэш, шөнө/, долоо хоног/даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба, ням/, жил /нэгдүгээр сар, хоёрдугаар сар,…,арванхоёрдугаар сар/, жил/хавар, зун, намар, өвөл/, билгийн тоолол/хулгана, үхэр, бар, туулай,…,гахай/ хүүхдийн өсөлт хөгжилтийн дараалал/нярай, хөхүүл, балчир, бага, асвөр, идэр/, цэцэгт ургамлын хөгжил/соёололт, бундуужилт, цэцэглэлт, үрлэлт, хагдралт/ гэх мэт. Үйлдлийн дарааллыг зав сонгосноор төлөвлөсөн үр дүнд хүрнэ. Тодорхой үр дүнд хүрэх үйлдлийн дарааллын гишүүн болох үйлдэл тус бүрийг нэг удаа биелүүлдэг бол түүнийг үйлдлийн шугаман дараалал гэнэ. Үйлдлийн шугаман дарааллыг урьдчилан тодорхойлсныг үйлдлийн шугаман төлөвлөгөө гэнэ.Үйлдлийн дараалыг зөв баримтлаагүйгээс алдаа гарч болно. Бид янз бүрийн хууль, дүрэм, зааврыг баримтлан амьдардаг, аливаа төрлийн бодлогыг боддог, асуудлыг шииддэг. Энэ нь алгоритм бидний хувьд өдөр тутам хэрэглэгдэж байдаг ойлголт гэдгийг харуулж байна. Утсаар ярих, шатаар явах, гудамж хөндлөн гарах, өдрийн хуваарь мөрдөх, математикийн бодлогуудыг холбогдох аргаар бодох зэрэг олон ажлыг зохих дүрэм, журам заавраар нь гүйцэтгэдэг. Энэ нь тодорхой үр дүнд хүрэх үйлдлүүдийг биелүүлж байгаа хэрэг юм. Үүнийг алгоритм гэнэ. Хүмүүс өдөр тутмын үйл ажиллагаандаа болон амьдрах хугацаандаа олон тооны алгоритмуудыг төлөвлөн гүйцэтгэж байдаг боловч үүнийгээ тэр болгон мэдэрдэггүй байна. Хүний амьдрал нь тэр чигээрээ алгоритм юм.
Алгоритмын тухай ойлголт нь нэгэн төрлийн бодлогуудыг бодох ерөнхий арга олж тогтоох гэсэн оролдлоготой уялдан Математикт анх үүссэн ба алгоритм гэсэн нэр томъёог арифметикийн дөрвөн үйлдлийг гүйцэтгэх дүрэм боловсруулсан Узбекийн математикч Мухамед Ибн Мусса Аль-Хорезмын араб нэрийг латинаар бичсэн Algorithmi гэсэн үгээс гаралтай гэж үздэг. Дундад зууны үед Европод аравтын тооллын систем болон түүнд үйлдэл хийх дүрмийг алгоритм гэж мөн нэрлэж байжээ. Алгоритмыг дараах байдлаар тодорхойлж болох юм.
Тодорхойлолт 1: Нэгэн утгатай биелэгдэж болох алхам - үйлдлүүдийн төгсгөлөг дарааллыг алхам алхмаар нь гүйцэтгэхэд төгсдөг бол энэ дарааллыг алгоритм гэнэ.
Тодорхойлолт 2: Дэвшүүлсэн зорилгодоо хүрэх буюу өмнөө тавьсан бодлогоо бодохын тулд гүйцэтгэгчийн хийх үйлдлүүдийн дарааллыг түүнд ойлгомжтой байхаар нарийвчлан зааж өгснийг алгоритм гэнэ.
Тодорхойлолт 3: Тодорхой бодлогын хувьд бодлогын шийд-үр дүнг гаргаж авахын тулд бодлогын нөхцөлд өгөгдсөн анхны өгөгдөл болон бодолтын явцад гарах завсрын үр дүн хэмжигдэхүүнүүд дээр хийх үйлдлүүдийн төгсгөлөг дарааллыг уг бодлогыг бодох алгоритм гэнэ. Эдгээр тодорхойлолтуудад бодлого гэдэг нь ихэнх тохиолдолд бодлого гэдэг сонгодог утгаараа хэрэглэгдэхээс гадна дэвшүүлсэн зорилго эсвэл шийдэх асуудал, гүйцэтгэх ажил гэсэн амьдрал практикийн болон шинжлэх ухааны асуудал шийдэх хүртэл маш өргөн утгаар хэрэглэнэ.
Мөн эцсийн тодорхой үр дүнг гарган авах (төгсгөлөг тооны алхмын дараа)-ын тулд ямар нэгэн объект (анхдагч ба завсрын өгөгдлүүд)-ууд дээр гүйцэтгэгчийн хийх үйлдлүүдийн агуулга ба дарааллыг тодорхойлох төгсгөлөг, тов тодорхой дүрмүүдийн системийг алгоритм хэмээн нэрлэнэ. Энэхүү тодорхойлолт нь алгоритм гэдэг үгийн математик утгад харгалзах тодорхойлолт биш бөгөөд зөвхөн алгоритм хэмээх ухагдахууны мөн чанарыг нээн гаргахад чиглэсэн үлэмж дэлгэрэнгүй тайлбарласан тайлбар юм. Алгоритмын тухай ухагдахуун нь анхны тооцоолон бодох машин (ТЭМ) үүсч бий болохоос бүр эрт үндэс суурь нь бүрэлдэн тогтож ирсэн математикийн хийгээд мэдээлэд зүйн шинжлэх ухааны тулгуур ухагдахууны нэг юм. Алгоритмд заасан үйлдлийг буюу ажлыг биелүүлэгчийг алгоритмийг гүйцэтгэгч гэж нэрлэдэг. Аливаа алгоритмыг тодорхой гүйцэтгэгчид зориулан зохиодог. Алгоритмыг зохиогч нь хүн байна, харин гүйцэтгэгч нь хүн, компьютер, робот эсвэл бусад техник хэрэгсэл байж болно.
Гүйцэтгэгчийн хийх үйлдлүүдийн дарааллыг алгоритм заадаг учраас эдгээр үйлдлүүдийн олонлогийг алгоритмын командуудын систем гэж нэрлэдэг. Гүйцэтгэгч тухайн үйлдлүүдийг нэгэн утгатай нарийн зөв гүйцэтгэх бөгөөд энэ нь гүйцэтгэгчийн командуудын систем болно. Алгоритмын гүйцэтгэгчээр хүн сонгогдсон бол түүний эх хэл дээр, эсвэл түүний сайн ойлгох хэл дээр үгээр илэрхийлэх аргаар зохионо. Ман бло схем зургаар болон мөн алгоритмыг дүрслэх хэл болох алгоритм хэл дээр зохиож болно. Харин алгоритмын гүйцэтгэгчээр компьютерийг ашиглах бол компьютерийн ойлгож чадах хэл дээр хүн алгоритмыг бичиж компьютерт оруулдаг. Үүнийг програм бичих гэнэ. Энэ програмыг бичигч нь хүн байх учраас хүн ба клмпьютерийн аль аль нь ойлгодог хэлийг програмчлалын хэл гэнэ. Хүн бодлогын алгоритмыг зохиож түүнийг өөрөө гүйцэтгэдэг тул зохиох, биелүүлэх гэсэн үйл ажиллагааг салангид хийдэггүй ба алгоритмыг тусгайлан бичиж тэмдэглэдэггүй. Бэлэн алгоритмаар бодолтыг хийх нь гүйцэтгэгчээс сэтгэхийг шаарддаггүй цэвэр гүйцэтгэх шинжтэй учир түүнийг автоматчилан машинаар гүйцэтгэх боломжтой. Алгоритмын командуудын систем нь гүйцэтгэгчийн командуудын системийн дэд олонлог байх ёстой. Энэ нь алгоритм гүйцэтгэгдэх зайлшгүй нөхцөл юм.  Алгоритмын тодорхойлтуудад хэлэгдэж байгаа: “гүйцэтгэгчийн хийх үйлдлүүдийн дараалал”, ”нэгэн утгатай биелэгдэх”, ”алхам - үйлдлүүдээс тогтсон”,  ”төгсгөлөг дараалал байх”, “заавал төгсдөг байх” гэсэн нотолгоо бүр нь алгоритм ямар шинжтэй байх ёстойг тодорхойлж байна. Иймд тодорхойлолтонд заагдсан эдгээр шаардлагаас алгоритмын чанар мөрдөн гарна.
Дискрет /тасралттай/ чанар. Аливаа алгоритм нь түний гүйцэтгэгчийн биелүүлж чадах үйлдэл/алхам-уудад хуваагдсан байх ба ийм үйлдлүүдийн дараалал хэлбэртэй байна. Үүнийг дискрет чанар гэнэ. Алхам буюу үйлдэл нь өгөгдөл буюу өмнөх алхмын хэмжигдэхүүнүүдээр тодорхой дүрмийн дагуу шинэ хэмжигдэхүүнүүдийг олно. Энэ үйлдлүүд нь заавал энгийн байх албагүй, харин гүйцэтгэгчийн чадварт тохирсон л бол хичнээн ч ниилмэл байж болно. Ийм учраас алгоритмын үйлдэл гэхээс алгоритмын алхам гэх нь илүү оновчтой байна. Нэг алхам нь хэд хэдэн үйлдлээс тогтсон байж болно. “Биелэгдэж болох” гэдэг нь алгоритмыг биелүүлэх гүйцэтгэгчийн биелүүлж, хийж чадах алхмуудаас алгоритм тогтсон байх ёстой гэсэн шаардлага юм.
Тодорхой байх чанар. Алгоритмын аливаа алхмын үйлдлийг гүйцэтгэгч нэгэн утгатай ойлгохын зэрэгцээгээр гүйцэтгэж чаддаг байна. Энэ нь алгоритмын тодорхой байх чанар юм. “Нэгэн утгатай биелэгдэх” гэдгийн дор алгоритмын алхам бүрийн хувьд түүнээс өмнө биелэгдсэн алхмуудын үр дүн тодорхой байх ба уг алхам биелэгдэхэд түүний үр дүн болоод дараачийн биелэгдэх алхам нь мөн нэгэн утгатай тодорхойлогддог байх ёстой. Алгоритмын алхам бүр нь гүйцэтгэгч хэмжигдэхүүнийг тодорхой нэг төлвөөс тодорхой төлөвт шилжүүлдэг байх ёстой гэсэн шаардлага юм.
Төгслөг байх чанар. Алгоритм нь төгслөг тооны алхамтай байна. Энэ нь алгоритмын төгслөг байх чанар юм. Гүйцэтгэгчийн хувьд биелэгдэж болох алхмын төгсгөлөг дарааллын хувьд түүнийг биелүүлэхэд заавал төгсдөг байх гэсэн шаардлага нь илүү мэт санагдаж болох юм. Гэвч “төгсдөг байх” гэдгийн дор төгсгөлөг тооны алхам биелэгдсэний дараа алгоритмын биелэлт заавал төгсдөг байх ёстой гэсэн шаардлага юм.  
Үр дүнтэй байх чанар. Алгоритмын аливаа алхам болон алгоритмыг бүхэлд нь биелүүлэхэд тодорхой үр дүн гардаг байх ёстой. Үүнийг алгоритмын үр дүнтэй байх чанар гэнэ. Аливаа алгоритм нь төгсгөлөг тооны алхам биелэгдсэний дараа тодорхой бөгөөд нэгэн утгатай үр дүн өгдөг байх ёстой. Тодорхой үр дүн гэдэг нь бодолтын төгсгөлд гарч болох бүх тохиолдолд тохирсон үр дүн байх ёстой гэсэн шаардлага юм.
Алгоритм нийтлэг байх чанар. Тодорхой бодлогын алгоритмыг зохиохдоо энэ бодлоготой ижил төрлийн бүх бодлогыг бодоход хэрэглэж болохоор ерөнхий алгоритмыг зохиох ёстой. Энэ нь нийтлэг /түгээмэл/ байх чанар юм.
Алгоритмыг илэрхийлэх аргууд
· Үгээр дүрслэн бичих (дүрслэлийн бичвэр хэлбэр)
· Блок схем хэлбэрээр дүрслэн илэрхийлэх (алгоритмын блок-схем)
· Алгоритмын ямар нэгэн тодорхой хэл дээр дүрслэн бичих (алгоритмын псевдокод)
· Тьюрингийн эсвэл Постын машин хэлбэрээр алгоритмыг дүрслэх (Тьюрингийн эсвэл Постын машин)гэх мэт олон аргууд оршин байдаг.
Алгоритмын төрөл
· Шугаман алгоритм Хэрвээ Р гэсэн алгоритмын хувьд түүний алхам бүр нэг удаа
хэрэгжигдэх бөгөөд, тэгэхдээ хэрэв i-р алхам нь алгоритмын төгсгөл биш л бол i-р алхам бүрийн дараа (i+1)-р алхам нь биелэгддэг бол Р- алгоритмыг алгоритмын дэс дараалсан бүтцээр зохиомжлогдсон байна гэж нэрлэнэ.
· Салаалсан алгоритм Хэрвээ дараагийн удаа ямар алхмыг биелүүлэх вэ гэдэг нь
оролтын өгөгдлүүдээс хамаарч байвал, өөрөөр хэлбэл алгоритмын алхмуудын биелэгдэх дараалал нь оролтын өгөгдлүүдээсээ хамаарч байвал Р-алгоритмыг салаалсан алгоритм бүтцээр зохиомжлогдсон байна гэж нэрлэнэ.
Давталттай алгоритм Хэрвээ алгоритмын ямар нэгэн бүлэг дэс дараалсан алхмууд нь оролтын өгөгдлүүдээсээ хамаараад хэд хэдэн удаа давтан биелэгдэх боломжтой байвал Р-гэсэн алгоритмыг давталтат алгоритмын бүтцээр зохиомжлогдсон байна гэж нэрлэнэ. Давталтыг өмнөх нөхцөлт, дараах нөхцөлт, параметртэй гэж 3 ангилдаг.
Өмнөх нөхцөлт давталт. Давталтыг төгсдөг болгохын тулд нөхцөл шалгах үйлдлийг ашигладаг. Нөхцөл шалгах үйлдэл ба нөхцөлт биш удирдлага дамжуулах үйлдлээр нийлмэл үйлдлийг зохиож болно. Ийм давталтанд давтагдан биелж байгаа бүлэг үйлдлүүдийгдавталтын бие, давталтыг үргэлжлүүлэх эсэхийг тогтоохоор шалгаж буй нөхцөлийг төгсгөх нөхцөл гэж тус тус нэрлэнэ. Энэ давталтын хувьд түүнийг төгсгөх нөхцөлийг давталтын бие биелэгдэхийн өмнө шалгаж байгаа учраас уг давталыг өмнөх нөхцөлт давталт гэнэ.
Дараах нөхцөлт давталт Энэ давталтын хувьд түүнийг төгсгөх нөхцөлийг давталтын бие биелэгдсэний дараа шалгаж байгаа учраас ийм хэлбэрийн давталтыг дараах нөхцөлтдавталт гэнэ. Энэ давталтанд давталтын биеийг биелүүлээд дараа нь төгсгөх нөхцөлийг шалгаж хэрэв “худал” утгатай байвал давталтыг үргэлжлүүлэн биелүүлдэг.
Параметртэй давталт Параметрийн тодорхой утганд давтах ийм төрлийн давталт маш өргөн хэрэглэгддэг учраас параметрт давталт гэж нэрлээд програмчлалын бүх хэлэнд тусгай оператор (команд)-аар бичдэг. Иймээс алгоритмын хэлэнд уг давталтыг дорх ерөнхий хэлбэртэй бичнэ.
Компьютер нь мэдээллийг оруулах, хувиргах, гаргах гэсэн цөөн тооны үйлдлүүдийг биелүүлж чаддагтай уялдан компьютерийн алгоритм нь дараах алхмуудаас тогтоно.

1. Мэдээллийг оруулах алхам.Мэдээллийг боловсруулахын тулд түүнийг компьютерийн санах ойд урьдчилан бичсэн байх шаардлагатай. Иймээс алгоритмд хувьсагчдын анхны утгуудыг машинд оруулах алхам зайлшгүй байх ба үүнийг компьютерийн гарны тусламжтайгаар хийдэг.

2. Бодолтын утга олгох алхам. Алгоритмд тодорхой томъёогоор хэмжигдэхүүний утгыг бодож гаргах алхам зайлшгүй гардаг. Энэ алхмыг бодолтын утга олгох алхам гээд ( := ) гэж тэмдэглэдэг. Хэмжигдэхүүний хуучин утгыг шинэ утгаар солих үйлдэл гэж хэлж болно. Ямар нэг хэмжигдэхүүнд утга олгоход хуучин утга нь устдаг. Жишээ нь: s=6 гэсэн утгатай байх үед s:=s+5; гэсэн үйлдлийг хийхэд s=11 болно.
3. Мэдээллийг бичиж гаргах алхам. Алгоритм програмаар олсон үр дүнг компьютерээс хүндмэдээлэх нь зайлшгүй юм. Энд бодлогын хариуг компьютерээс бичиж гаргах хэрэгтэй. Мэдээллийг гаргах үйлдэл нь маш олон хэлбэртэй байдаг. Энд мэдээллийг компьютерийн дэлгэцэнд бичиж гаргах хэлбэрийг ярьж байгаа болно.

4. Салаалуулах алхам. Алгоритмын нэг алхмаас өөр алхамд шилжин тухайн алхмаас бодолтыг үргэлжлүүлэх боломжийг хангасан үйлдлийг удирдлага шилжүүлэх үйлдэл гэнэ. Энэ үйлдлийг хэрэглэснээр хэсэг алхмыг алгасах, ямар нэгэн алхамд буцаж ирэх зэргээр алхмуудын биелэх дарааллыг алгоритм зохиогч удирдаж чаддаг. Бодолтын явцад тодорхой нөхцөл шалган уг нөхцөл биелэгдэж байгаа эсэхээс хамааруулан бодолтыг ялгаатай замаар үргэлжлүүлэх шаардлага гардаг бөгөөд энэ шаардлагыг хангасан алхмыг нөхцөлт удирдлага шилжүүлэх алхам буюу салаалуулах алхам гэнэ. Салаалуулах алхам нь шалгах нөхцөл, нөхцөл биелэгдэх болон биелэгдэхгүй байх хоёр тохиолдол тус бүрт бодолтыг үргэлжлүүлэх зам гэсэн гурван элементтэй байна. Шалгах нөхцөл нь логик илэрхийлэл байна. Салаалуулах алхмыг гүйцэд ба гүйцэд биш салаалалт гэж ангилдаг. Үнэн ба худал гэсэн хоёр тохиолдлын аль алинд нь үйлдэл хийгдэж байвал гүйцэд, аль нэгэнд нь үйлдэл хийгдээд нөгөөд нь хийгдэхгүй бол гүйцэд биш салаалалт гэж нэрлэнэ.